medeelel

Friday, April 12, 2013

Сүлжээний топологи


Сүлжээний топологи гэдэг нь компьютерүүдийг ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл компьютерүүд хоорондоо холбогдоод ямар “хэлбэр дүрс” үүсгэж байгааг хэлнэ. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм.
Сүлжээний топологийн ангилал:
1.    Bus
2.    Ring
3.    Mesh
4.    Star
5.    Tree 
1.Bus топологи
Бүх компьютер суурь шугамаар дамжин мэдээллээ солилцох ба хугацааны тухайн агшинд нэг л машин мэдээллээ “цацах” боломжтой. Мэдээлэл зөвхөн хаягласан компьютертээ л очно. Зам зуурын машинууд үүнийг “харж” байх боловч хүлээн авалгүй өнгөрүүлнэ. Шугаман хэлбэртэй учраас Backbone нь эхлэл төгсгөл дээрээ terminator хэмээн нэрлэгдэх тусгай “шингээгч” төхөөрөмжүүдтэй байна. Terminator нь цахилгаан дохиондэсэргүүцэл үзүүлэх замаар түүнийг шингээх буюу замхруулж, буцаж “ойхоос” сэргийлдэг.
 Давуу тал нь:
1.Сүлжээг өргөтгөх өөрөөр хэлбэл нэмж компьютер холбоход хялбар
2.Бусад топологийг бодоход хамаагүй богино кабель хэрэглэнэ, зардал хямд
Сул тал нь.
1.Компьютерийн тоо олширход хурд багасна.
2.Суурь шугам гэмтэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаагүй болно.
 3.Ring (Цагариг)топологи
Нэг компьютерээс гарсан мэдээлэл хаягласан компьютертээ очих хүртлээ “цагирагаар” явна. Ингэхдээ завсрын бүх компьютерийг дамжина. Тиймээс сүлжээний аль нэг хэсэгт гэмтэл гарвал сүлжээ бүхэлдээ жагсаалтаас гарна. Үүнээс зайлсхийхийн тулд сүлжээгээр урсах мэдээлэл чиглэлээ өөрчлөх боломжтой байдаг. Хэрэв нэг чигт явсан мэдээллийн урсгал тасалдвал тэр даруй нөгөө чиглэл рүү урсана. Практикт энэ схемийн хөгжүүлэхдээ Tokеn ringхэмээх технологийг ашигладаг. Tokеn гэдэг нь сүлжээгээр урсаж байгаа тусгай битүүдийн комбинаци юм. Token нь сүлжээндэх мэдээллийн урсгалыг зохицуулна. Сүлжээнд зөвхөн ганц л Token байна. Token нь сүлжээний компьютерүүдийг ээлж дараалан дайран өнгөрчбайдаг. Аль нэг компьютер сүлжээнд мэдээлэл гаргахын тулд token-ийг “барьж аваад” мэдээллээ “залгана”. Ө.х тухайн мөчид Tokenбит аль компьютерийг дайран өнгөрч байна, тэр компьютерсүлжээнд мэдээллээ гаргах боломжтой болно гэсэн үг. Ийм учраас 2 компьютернэгэн зэрэг сүлжээгээр мэдээлэл цацах гэсэн давхардал үүсдэггүй байна.

4.Star (од)топологи
Зангилаа цэг нь:
-Hub
-Switch
-Router гэх мэт төхөөрөмж байна.
Нэг компьютерээс гарсан мэдээлэл заавал зангилаа цэгээр дамжин хаягласан компьютерт очно.Энэ утгаараа зангилаа цэг (ө.х түүнд суурилсан төхөөрөмж)нь сүлжээг бүхэлд хянаж, удирдана. Компьютеруудыг ихэвчлэн UTP cable(unshielded twisted pair cable) буюу бүрхүүлгүй мушгиа багц утсан кабелиар холбосон байдаг.
Давуу тал нь:
1.Сүлжээг угсарч холбоход хялбар
2.Сүлжээний аль нэг компьютер түүнийг холбосон кабель гэмтлээ гэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарахгүй.
3.Сүлжээнд гарсан гэмтэл, аль нэг хэсгийг салгахад хялбар.
Сул тал нь:
1.Bus топодогийг бодоход илүү урт кабель шаардлагатай.
2.Зангилаа цэг дээрхи төхөөрөмж гэмтвэл сүлжээ бүхэлдээ ажиллаагаанаас гарна.
3.Зангилаа цэг дээрхи төхөөрөмжөөс шалтгаалан сүлжээний өртөг Bus топологиос өндөр байна.
4.Tree(мод)топологи
Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг Star схемээс тогтоно. Ө.х Bus болон Starтопологиудын нэгдэл юм. Star топологиудыг хооронд холбосон суурь шугамыг Trunk хэмээн нэрлэнэ. Tree топологинь аливаа сүлжээн өргөтгөхөд дан ганц Bus дан Star топологийг бодвол илүү тохиромжтой. Учир дан Bus схемд компьютерийнтоо олшриход мэдээллийн урсгалын туулах зам, хугацаа ихэсдэг бол Star схемд компьютерийн тоо ньзангилаа цэгийн холболтын тоогоор хязгаарлагддаг.
Trunk буюу суурь шугамыг бид модтой төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг түүний мөчрүүдтэй зүйрлэж болно. Хэрвээ суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарна. Гэхдээ нэг мөчир нь ө.х нэг Star схем нь дотроо ажилласан хэвээр байна. Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж гэх мэт газруудынтом хүрээтэй, олон салаатай сүлжээнд тохиромжтой.
5.Mesh (тор)топологиБүх копьютерүүд хоорондоо кабель утсаар холбогдоно. Нэг копьютерээс нөгөө рүү өгөгдөл явуулах болоход хэд хэдэн маршрут (route) гарч ирнэ.
·Эхлээд хамгийн боломжит богино маршрут автоматаар сонгогддог байна. Хэрэв тухайн маршрут боломжгүй байвал өөр маршрут сонгогддог байна. Үүгээрээ бусад топологиос ялгаатай.
·Хэрэв бүр копьютер, бүх кабель гэмтээгүй л болтухайн мэдээлэл хаягласан газартаа очно л гэсэн      үг.
·Тийм ч учраас энэ топологийг self-healingсхем буюу өөрөө засрагч схем гэдэг
Дурдсан бүхэнд үндэслээд топологийг сонгохдоо:
vӨртөг-үүнд магадгүй Bus топологи хамгийн хямд нь. Нэмэлт төхөөрөмж орохгүй.
vКабель, утасны урт-Bus топологи хамгийн богино утас хэрэглэнэ.
vӨргөтгөх боломж-Star топологи хамгийн хялбар нь байх, шууд нэмэлт Hub залгаад л болдог
vКабель, утасны төрөл- хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь utp-cable гэх мэт байна.
Топологи
Кабель утас
Протокол
Bus
Twisted Pair Coaxial
Fiber(шилэн)
Ethernet, LocalTalk
Ring
Twisted Pair
Token Ring
Star
Twisted Pair
Fiber(шилэн)
Ethernet, LocalTalk
Tree
Twisted Pair Coaxial
Fiber(шилэн)
Ethernet
Mesh
Twisted Pair Coaxial
Fiber(шилэн)



No comments:

Post a Comment