medeelel

Friday, April 12, 2013

Сүлжээний топологи


Сүлжээний топологи гэдэг нь компьютерүүдийг ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл компьютерүүд хоорондоо холбогдоод ямар “хэлбэр дүрс” үүсгэж байгааг хэлнэ. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм.
Сүлжээний топологийн ангилал:
1.    Bus
2.    Ring
3.    Mesh
4.    Star
5.    Tree 

СҮЛЖЭЭНИЙ БҮТЭЦ

 -->
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон улсын стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн холбохыг харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open system interconnection). Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:

СҮЛЖЭЭНИЙ АНГИЛАЛ


Ангилал - Хамрах хүрээгээрээ
Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь ангилбал: Personal area network – Хувийн сүлжээ (PAN), Local Area Network – Дотоод сүлжээ (LAN), Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN), Metropolitan area network – Хотын сүлжээ (MAN), болон Wide area network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) гэж болно.
Сүлжээнүүд улам стандарт болон нэвтэрч байгаа өнөө үед эдгээр сүлжээнүүдийн ялгаа нь эцсийн хэрэглэгчдээс илүүтэй сүлжээний админуудад чухал юм. Сүлжээний админууд нь чанартай үйлчилгээ – Quality of Service (QoS) – хүргэхийн тулд сүлжээг хамрах хүрээ, хэсгүүдийн хоорондын зай, зайнаас шалтгаалсан саатал зэрэгт тохируулан зохион байгуулан удирдах хэрэгтэй болдог. Сүлжээнүүдийн гол ялгаа нь хамрах хүрээ буюу хэмжээ юм. Controller Area Network – Удирдлагын хүрээний сүлжээ гэдэг нь нягт уялдаатай, жижиг хүрээг хамрах бөгөөд бүрэн автоматжуулсан үйлдвэр, эсвэл нэг машины удирдлагын самбар гэх мэт хоорондоо уялдаатай ажилладаг ойр байрласан төхөөрөмжүүдийг хамардаг.

Saturday, April 6, 2013

Ядаргаагаа тайлаад түр инээ

Энэ зүүлт ямар үнэтэй вэ?
- 10000.
- Чөтгөр! Аа, энэ бөгж?
- Хоёр чөтгөр өө, эрхэм ээ.

* * *
-Петка, ингэхэд Анка хаана байна?
-Радикулиттай, хөдөлж ч чадахгүй хэвтэж байна.
-Юу, гадаадын хүнтэй хөдөлж чадахаа больтол унтаад байхаараа яадаг юм бэ?

* * *
Хоёр чукча лифтэнд суухаар хүлээж байснаа нэг нь нөгөөдөө:
- Наад лифтээ дуудаач гэвэл нөгөөх нь чанга дуугаар:
- Лифтээ, лифтээ...
- Үгүй ээ, наад товчоо дараач гэсэнд “Аа” гээд хөхнийхөө товчийг дарснаа:
- Лифтээ, лифтээ...

Асуу асуу асуу


Асуухаас бүү ай!
Хүссэн юмаа олж авах нэг арга бол асуух арга юм. Тиймээс мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал санаа зоволгүй тэр бүгдийгээ бусдаас асууж сурах нь зүйтэй.
Бусдаас туслалцаа гуйх, асуух зэрэг нь тийм хялбар байдаггүй учраас  олон хүмүүс хүссэнээ асууж чаддаггүй.
Асуух нь эвгүй, айдастай байдаг.
Жишээ нь: Цалингаа нэмүүлэх талаар зөндөө бодсон ч даргаасаа асуух гэхээр асууж чаддаггүй. Харин зориглоод асуусан тохиолдолд цалингаа нэмүүлж мэднэ