medeelel

Showing posts with label Компьютерийн сүлжээ. Show all posts
Showing posts with label Компьютерийн сүлжээ. Show all posts

Friday, April 12, 2013

Сүлжээний топологи


Сүлжээний топологи гэдэг нь компьютерүүдийг ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл компьютерүүд хоорондоо холбогдоод ямар “хэлбэр дүрс” үүсгэж байгааг хэлнэ. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм.
Сүлжээний топологийн ангилал:
1.    Bus
2.    Ring
3.    Mesh
4.    Star
5.    Tree 

СҮЛЖЭЭНИЙ БҮТЭЦ

 -->
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон улсын стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн холбохыг харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open system interconnection). Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:

СҮЛЖЭЭНИЙ АНГИЛАЛ


Ангилал - Хамрах хүрээгээрээ
Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь ангилбал: Personal area network – Хувийн сүлжээ (PAN), Local Area Network – Дотоод сүлжээ (LAN), Campus Area Network – Цогцолборын сүлжээ (CAN), Metropolitan area network – Хотын сүлжээ (MAN), болон Wide area network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) гэж болно.
Сүлжээнүүд улам стандарт болон нэвтэрч байгаа өнөө үед эдгээр сүлжээнүүдийн ялгаа нь эцсийн хэрэглэгчдээс илүүтэй сүлжээний админуудад чухал юм. Сүлжээний админууд нь чанартай үйлчилгээ – Quality of Service (QoS) – хүргэхийн тулд сүлжээг хамрах хүрээ, хэсгүүдийн хоорондын зай, зайнаас шалтгаалсан саатал зэрэгт тохируулан зохион байгуулан удирдах хэрэгтэй болдог. Сүлжээнүүдийн гол ялгаа нь хамрах хүрээ буюу хэмжээ юм. Controller Area Network – Удирдлагын хүрээний сүлжээ гэдэг нь нягт уялдаатай, жижиг хүрээг хамрах бөгөөд бүрэн автоматжуулсан үйлдвэр, эсвэл нэг машины удирдлагын самбар гэх мэт хоорондоо уялдаатай ажилладаг ойр байрласан төхөөрөмжүүдийг хамардаг.