Компьютерийн тухай ерөнхий ойлголт
Зорилго:
Компьютерийн тухай үндсэн ойлголт, компьютерийн техник
хангамж ба програм хангамжийн тухай, тэдгээрийн ангилал,үйлдлийн систем,
хэрэглээний програм хангамжийн талаар үндсэн ойлголттой танилцаж, Windows
үйлдлийн системийн орчинд ажиллах арга зүйг эзэмшүүлэх
Зорилт:
• Компьютерийг зөв ашиглаж сурахын тулд түүний техник
хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үйл ажиллагааны ерөнхий зарчмыг ойлгон
ухаарах
• Компьютерийг зөв холбох, тохиолдож болох нийтлэг гэмтлийг
оношлон засах чадвар эзэмших
• Компьютерийн дагалдах хэрэгслүүдийг хэрэгцээндээ
тохируулан ашиглах, шинэ техник хэрэгслийг үйлдлийн системд тохируулан суулгаж
ашиглах чадвартай болох
• Үйлдлийн системийн орчинд ажиллах арга зүйд суралцах
• Цонхны ерөнхий бүтцийг судалж, түүнийг ашиглах аргад
суралцах
• Компьютерийн вирусын талаар анхны ойлголттой болсноор
компьютерийг вирусын халдлагад өртөхөөс хамгаалж сурах
1.1 Компьютерийн тухай
“Мэдээллийн зуун” гэсэн тодотголтой XXI зууны иргэдийг
сурган хүмүүжүүлэх ариун үүргийг хүлээсэн эрхэм багш нар өөрсдийн үйл
ажиллагаагаараа компьютерийн хэрэглээ, түүний боломж бололцоог суралцагсадад
таниулах, сургалтын чанар үр дүнг дээшлүүлэхэд мэдээлэл харилцааны технологийг
түлхүү ашиглах шаардлага зүй ёсоор тулгарч байна.Компьютерт суралцахын тулд
юуны өмнө түүний хэрэглээний зах зээл, бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн
ажиллагааны онцлог, үүрэг зориулалт, холболтын талаар авч үзэх шаардлага зүй
ёсоор үүснэ.
Мэдээлэл харилцааны технологийн үндсэн ойлголт
Мэдээллийн технологи
Мэдээллийн бүтээгдэхүүн үүсгэж байгаа мэдээллийн процесс,
хэрэгсэл ба арга замуудыг мэдээллийн технологи гэнэ.
Мэдээллийн бүтээгдэхүүн гэж юу вэ?
Энгийнээр хэлбэл, хэвлэмэл, аудио, эсвэл видео зэрэг ямар
нэг хэлбэрээр тэмдэглэгдсэн, нэгээс нөгөөд дамжуулж болдог мэдээллийн хэсгийг
мэдээллийн бүтээгдэхүүн гэж ойлгоно. Хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн
бүтээгдэхүүнүүд:
Хэвлэмэл ном ба электрон ном
Товхимол ба тусгай тайлан
Гарын авлага ба дадлага ажлын дэвтэр
Aудио хуурцаг, CD, сүлжээнээс татаж болдог аудио файл
Видео бичлэг бүхий хальс ба DVD