medeelel

Saturday, March 30, 2013

Компьютерийн хэлбэр дvрсийн тухайд


Ингээд єнєєгийн цаг vед компьютер маань хєгжсєєр л байна. Одоогоос 20-иод жилийн ємнє 2 давхар байшингийн хэртэй том компьютер ашиглагдаж байсан гэдгийг та сонссон уу? Тэгвэл єнєєдєр халаасанд багтах хэмжээний компьютер нэгэнт гарчээ. Цаашид ч энэ их хурдацтай хєгжил vргэлжлэх нь зайлшгvй. Нэгэнт 1 єрєєг эзлэм том хэмжээтэй компьютер дээр хэлбэр дvрс, дизайны талаар яриад байх юм алга. Тэр vед юун дизайнтай манатай байсан биз. Харин єнєє vед энэ талаар дэлгэрэнгvй ярьж болно. Уламжлалт тэгш єнцєгт дэлгэц, босоо процессор, гар хулгана зэрэг нь сvvлийн хэдэн жилийн турш єєрийн хэлбэр дvрсийг тогтвортой хадгалж байгаа билээ. Энэ нь ч аргагvй юм. Эдгээр нь сонгодог гэж хэлэхээргvй ч хvний хэрэгцээг хангахад хангалттай билээ. Гэсэн ч дутагдалтай талууд зєндєє байгааг та мэдэрсэн байлгvй. Овор их дэлгэц, процессорыг зєєхєд ихээхэн тvвэгтэй. Магадгvй ирээдvйд дэлгэц байхгvй болж болно. Vvний тулд ямар нэгэн хавтгай (эсвэл ямар нэгэн хий бvхий орон зай) гадаргуу байхад л компьютераас илгээсэн цацраг дvрс болон харагдаж болно.
Компьютерийн гар, дэлгэц, процессор зэрэг нь хэлбэр дизайнаа янз бvрээр сольж байгаа боловч ерєнхий дєрвєлжин байдал хадгалагдсаар байгаа билээ.

No comments:

Post a Comment