medeelel

Tuesday, March 12, 2013

Internet Explorer-Зөвлөгөө

-->
Вебсайтаас хэвлэх хэрэгтэй мэдээлэл тань зөвхөн нэг хэсэг эсвэл ганц хуудас байхад хэд хэдэн хуудас хэвлэгдэж бидний цаг мөнгийг үрдэг. Үүнд тохирсон шийдэл бол хэвлэх гэж байгаа хэсгийг тодруулаад File дараа нь Print гэж ор. Selection гэсэн сонголтыг идэвхижүүлсэн эсэхийг сайтар шалгах нь чухал  ингээд ОК товч дарна. Ингэж тохируулга хийснээр хуудасны тодруулсан хэсгийг л хэвлэх юм.
Мөн бусад хэрэгцээтэй сонголтууд Хэвлэх дэлгэцэн дээр байдаг. Та бүх линкэд холбогдсон документийг хэвлэж болно. Эсвэл зөвхөн линкийн хүснэгтийг хэвлэж болно.Мөн олон хэсэгтэй веб хэрэглэж байгаа бол хэсэг бүрээр хэвлэж болохоос гадна бүгдийг нь хэвлэн гаргаж болдог.
Хэд хэдэн цонхыг хаах
Автоматаар гарч ирэх вебсайтууд байдаг. Үүнийг хялбархнаар унтраах shortcut товч байдаг нь CTRL+W юм. Яагаад жирийн үед хэрэглэдэг  ALT+F4-г хэрэглэхгүй учир нь CTRL+W нь бусад програмыг санаандгүйгээр унтраахаас хамгаалдаг.
Зарим тохиолдолд буцаах товчийн хадгалалт үгүй болж үүний оронд шинэ Internet Explorer үүсдэг. Тэгэхээр хэт замбараагүй болохоос өмнө taskbar-аа шалгаж үзээрэй.
Хэрхэн файл татахыг зогсоох вэ?
Хүүхдүүдээ та интернэтээс элдэв зүйл татаж авч суулгахгүй байхыг хүсэж байна уу? Энэ нь их хялбархан Control Panel дахь Internet Options-ий тэмдэгт дээр давхар дар. Security tab-с Custom Level гэсэн товчийг даран download  буюу таталтын хэсгийг идэвхигүй болгоно. Мөн тэр хэсэг дээр олон сонголтууд байгаа dragging & dropping болон copying & pasting зэргийг зогсоох гэх мэт.
Хуудсын автомат шинэчлэл /Refreshing/-г зогсоох
Зарим вебсайтууд хэдэн минут тутамд автомат шинэчлэлийг хийдэг ба ингэснээр та сүүлд шинэчлэгдсэн  баннеруудыг харах боломжтой болдог. Энэхүү автомат шинэчлэлийг зогсоохын тулд Internet Options-г давхар дарж Security tab-г сонгож Custom Level товчноос "Allow META REFRESH" гэсэн сонголтыг идэвхигүй болго.
Outlook Express линк хийн ажиллахыг зогсоох
Холбоо барих гэсэн вебийн холбоос дээр Outlook Express е-майл бичих хуудас гарч ирдэг Үүнийг зогсоохын тулд Start | Run гэж дарж ороод REGSVR32 URLMON.DLL үүнийг copy, paste хийн хуулан оруулна. Ингэхэд гүйцэтгэл дууссан гэдгийг мэдэгдсэн бичиг гарч ирнэ. Дараа нь Internet Explorer нээн Tools | Internet Options | Programs | гэсэн дарааллаар орж "Reset Web Settings" сонгон дарна. Ингээд холболт руу орж үзэн хэрэгжиж байгаа эсэхийг шалга.
Macromedia Flash-д дахин инсталл хийгдэхгүй
Macromedia Flash-руу ороход вебсайт Flash-ийг татаж авах хэрэгтэй /заримдаа flash суугдчихсан байсан ч/ гэсэн алдаа гарч ирдэг. Тэгвэл та Macromediа-н вебсайт руу орж үүнийг татаж авч болно.Гэвч та flash-ийг татаад авчихсан хэвийн ажиллаж байгаа тохиолдолд хатуу дискээсээ "swflash.ocx" гэсэн файлд хайлт хийгээрэй. Ихэвчлэн C: Windows System Macromed Flash гэсэн газар байрладаг. Үүнийг та устгах хэрэгтэй.Ингээд дахин Macromedia-н вебсайт руу орон сүүлийн үеийн хувилбарыг татаж авах хэрэгтэй.
Графикт Animation-г гацаах
Вебхуудас унших явцад хөдөлгөөнтэй зургууд танд саад болж байгаа бол тэдгээрийг гацаахын тулд ESC товчийг дарах хэрэгтэй. Бүр мөсөн зогсоохын тулд Tools меню-гээс Internet Options-г сонгож дараа нь Advanced tab-г дарна. Multimedia гэсэн хэсэг дээрх "Play Animations"-г идэвхигүй болгоно.
Фонт
Олон хүмүүс HTML е-майл эсвэл вебхуудсын фондыг засах дээр асуудалтай байдаг. Үүний шийдэл бол Internet Explorer-ээ нээж Tools менюг сонгож Internet Options-с Accessibility товчийг дарна. Ингээд Вебхуудсан дахь фондын хэмжээг хэрэгсэхгүй болгох гэснийг сонгоход болно.
Context Menu
Та сайт руу ороход ямар нэг шалтгаанаар баруун товчийг дарах меню-г хэрэглэхийг зогсоодог эсвэл хэрэглүүргүй цонх гарч ирэхэд бухимддаг уу? Тэгэхээр та CTRL + N гэсэн товчийг дарахад хуудас тань шинэ цонх гарч ирж URL-г харж context menu-г хэрэглэх боломжтой болно.
Суугдсан ActiveX Controls-г харах
Вебсайтаар ороход ActiveX Controls-г суулгах уу гэж асуудаг. Гэвч яг аль нь компьютерт тань суусныг хэрхэн мэдэх вэ? Internet Options /Tools гэж даран General tab-с Settings гэсэн товчин дээр View Objects сонголтыг дар. Энэ нь Internet Explorer дээр суусан хяналтуудын жагсаалтыг гаргаж ирэх болно. Энэ жагсаалтууд дээр баруун товчийг дарахад properties эсвэл арилгах сонголт харагдах болно. Internet Options-дээрээс Security-руу орж Custom дээр дарж "Download unsigned ActiveX controls" гэснийг идэвхигүй болго.
Мэдээллийн эх сурвалж: tsahim.net

No comments:

Post a Comment