medeelel

Saturday, March 30, 2013

Компьютерийн ажиллах зарчим



   Энэ бvтэц нь компьютерийн аль ч тvвшинд яригдана. Нэгэнт энэхvv єгvvллийг жирийн хэрэглэгчид зориулан бичиж байгаа тул энгийнээр тайлбарлая.

    Хамгийн дээд буюу жирийн хэрэглэгчийн тvвшинд бол гар, хулгана зэрэг оролт болох юм. Эдгээр тєхєєрємжvvд байхгvй бол та хэрхэн компьютертаа команд єгч компьютер тань таныг хэрхэн ойлгох билээ? Та компьютераа асаасан ч гэсэн дээрх тєхєєрємжvvдийн аль нэг нь байхгvй бол таны компьютер юу ч хийхгvй. Учир нь оролт байхгvй учраас.

    Боловсруулалтын vед таны оролтыг боловсруулах тєрєл бvрийн ажиллагаанууд явагдана. Манай жишээнд хулганаа vл мэдэг хєдєлгєх тєдийд л оролт бий болж энэ хэмжээгээр боловсруулалт явагдаж байдаг. Жишээ нь хулганыг vл мэдэг хєдєлгєхєд юу болдог билээ? Ердєє л хулганын заалтуур сум тэр хэмжээгээр vл мэдэг хєдєлнє. ГЭТЭЛ . . . Энэ vед системийн тvвшинд заалтуурыг шилжvvлсэн цэгийн тоогоор заалтуурыг арилган шинээр зурж байдаг. Тvvнчлэн хулганын шилжсэн координат бvрийг систем тодорхойлж заалтуурын тухайн vеийн тєлєв байдлыг гаргаж ирдэг. Гагцхvv энэ нvсэр vйл ажиллагаа нь бидний нvдэнд ажиглагдахгvйгээр хурдан явагддагт бvх учир байгаа юм. Бид нээрээ л хулганыг зєєгєєд байгаа мэт боловч vнэндээ байнга арилгаж зурж байдаг. Энэ нь боловсруулалт юм. Энэчлэн таны єгсєн командыг боловсруулах, дvрслэх, vр дvнг гаргаж ирэх гэх мэт асар олон ажиллагаа нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн тусламжтайгаар биелэгддэг.

    Гаралтын тухайд дэлгэц, принтер зэрэг нь гаралтын тєхєєрємжvvд юм. Хэрвээ дэлгэц байхгvй бол та vр дvнгээ харж чадахгvй єєрєєр хэлбэл та компьютертаа нэг ч алхам хийж чадахгvй нь тодорхой. Ингээд л таны компьютер дvлий дvмбэ оргисон хайрцаг болж хувирна. Эцсийн эцэст компьютер дээр хийсэн бvх vйлдлийнхээ vр дvнг дэлгэцээрээ харж, чанга яригчаараа сонсч, принтерээрээ хэвлэж авдаг шvv дээ.

    Яг энэ энгийн жишээн дээрх vйл явц таны мэдэхгvй доод тvвшинд болж байдаг. Аливаа нэг vйлдэлд єгєгдлvvд, параметрvvд болон гаргаж авахыг хvсэж байгаа vр дvнгийн талаарх тодорхойлолт зайлшгvй хэрэгцээтэй болон нэмэлт мэдээллvvд оролт маягаар ордог бєгєєд тvvнийг тухайн тодорхойлсны дагуу боловсруулсаны дараа гаралт буюу боловсруулагдсан єгєгдлvvд гардаг.

    Ингээд та компьютерийн шинжлэх ухааны тулгуур ойлголт болсон оролт, боловсруулалт, гаралтын тухай жаахан ч гэсэн мэдлэгтэй боллоо. Гаргvй байж болно аргалаад хулганаараа ажиллаж болно. Гэхдээ хоёулаа байхгvй байж болохгvй. Харин хоёулаа байхгvй байлаа гэхэд єєр нэг оролтын систем заавал байх ёстой. Магадгvй ирээдvйд компьютер таны дуу хоолойг ойлгодог болсон vед гар, хулгана хоёулаа хэрэггvй болж болох юм. Учир нь оролтын системийг дуу хоолой таних систем бvрэн гvйцэтгэх боложтой юм.

No comments:

Post a Comment