medeelel

Saturday, March 30, 2013

Компьютер гэж юу вэ?


    Энэ ойлголтыг єргєн утгаар нь авч vзвэл єнєєгийн нийгмийн хєгжлийн тvлхvvр, цогц ажиллагаа, найдвартай байдал, автоматжуулсан систем, хиймэл оюун ухаан, тvргэн шуурхай ажиллагаа зэрэг олон асуудлуудыг авч vзэх хэрэгтэй болно. Учир нь компьютер гэдэг ойлголтонд таны олон янзын функцтай гар утас, тєрєл бvрийн автомат системvvдтэй автомашинууд, смарт буюу ухаалаг телевизорууд, хvvхдvvдийн тоглох дуртай сега гэх мэтээс авахуулаад сансрын хєлгийг удирдах систем хvртэлх ямар нэг хэмжээгээр автоматчлагдсан бvх тєрлийн системvvдийг хамааруулж болох юм. Учир нь эдгээр нь бvгд компьютерийн суурь ухагдахуун болох hardware буюу техник хангамж, software буюу программ хангамж гэсэн бvтцээс тогтох юм.

Иймд асуудлыг арай багасгаж зєвхєн Персональ Компьютерийн тухай ярилцая.
    
    Та бидний сэтгэлгээнд бат нотоор хоногшин vлдсэн гадаад тєрх бvхий компьютер гэдэг маань чухам юусан билээ? Тvvнд заавал дэлгэц, гар, хулгана, босоо эсвэл хэвтээ процессор байх ёстой юу? Эдгээрийн аль нэг байхгvй бол яах вэ?

Юуны ємнє компьютертаа тодорхойлолт єгєх гэж оролдоё.
  • Компьютер гэдэг нь оролт гаралт бvхий тооцоолон боловсруулах машин
  • Компьютер гэдэг нь дэлгэц, гар, хулгана, процессороос бvрдэх иж бvрдэл
  • Компьютер гэдэг нь системийг ажиллуулахад шаардлагатай техник хангамжууд болон программ хангамжуудаас бvрдсэн системийн иж бvрдэл
    Дээрх тодорхойлолтууд бvгд єєр єєр мэт боловч бvгдээрээ зєв юм. Ялгаатай байгаа хамаг учир нь тухайн хэрэглэгчийн єєр єєр тvвшинд тайлбарыг єгсєнд оршино. Эхний тайлбарыг компьютер vйлдвэрлэгч компанийн инженер єгсєн байхад дараачийнхийг компьютерийн жирийн хэрэглэгч єгч болно. Харин сvvлчийнхийг компьютерийн программ зохиогч єгсєн байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн компьютерийг сайтар ойлгоё гэвэл оролт, боловсруулалт, гаралт гэсэн схемийг ойлгох хэрэгтэй.

1 comment:

  1. computeriin ongonii nygtarshiliin talaar medeelel ogooch

    ReplyDelete